www.psotc.gov.mn
Талибаны өшөө авагчид нисэх буудал руу халджээ
МЭНДЧИЛГЭЭМ Эх орныхоо итгэл найдварыг өвөрлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид аа! Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалын төлөө залуу нас зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчд аа! Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жилийн хаврын тэргүүн сарын “Сар шинийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлж, өрх хотлоороо инээд баясалтай, өргөн олноороо элбэг хангалуун, эрүүл энх сайхан шинэлэхийг хүсэн ерөөе! Улиран одож буй “Илжиг” хэмээх төмөр туулай жилд манай эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчний хувьд шинэ сэргэг үйл явдлаар арвин баялаг, амжилт бүтээлээр дүүрэн хэдэн мянганд ховорхон тохиолдох түүхэн их ойнууд давхацсан хотол түмнээрээ улс үндэстэн, түүхэн уламжлалаараа бахархсан сайхан жил болон өнгөрч байна. Угтан ирж буй “Баясгалан” хэмээгч Усан луу жил ч манай ард түмэн тэр дундаа Зэвсэгт хүчний хувьд Эх орноо батлан хамгаалах болон хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, олсон амжилтаа бататгах, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулах зорилтуудыг дэвшүүлсэн өрнүүн хөдөлмөрийн жил байх болтугай ! Та бүхэн өвөг дээдсийнхээ эх оронч баатарлаг түүхэн уламжлалаа дээдлэн хүндэтгэж, уйгагүй хөдөлмөр, тууштай зүтгэлээрээ Зэвсэгт хүчнийхээ түүхийг шинэ шинэ хуудсаар баяжуулан арвижуулах нь дамжиггүй. Та бүхэн ирж байгаа “Баягалант ” хэмээх усан луу жилдээ цог золбоо, аз хийморь, амжилт бүтээл арвинтай, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сүүлд шинэчлэгдсэн (2012 оны 2-р сарын 25, Бямба гариг, 04:15) Хоёр Судан дайтахгүй гэрээ үзэглэжээ
Өмнөд Судан шинэ нийслэлээ баринаЭнэ жилийн нэгдүгээр сард бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохоор болсон Өмнөд Судан шинэ нийслэлээ бариулах гэнэ. Өнөөгийн засаг захиргааны төв Жуба хот дэд бүтэцгүй учраас нийслэл болж чадахгүй гэнэ. Сүүлд шинэчлэгдсэн (2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 05:05)
Афганистан дахь талибын зэвсэгт дайчид Афганистаны тагнуулын төв газрын барилга руу халджээАфганистан дахь талибын зэвсэгт дайчид Кабул хот дахь Америкийн ЭСЯ, НАТО-ийн цэргийн төв штаб болон Афганистаны тагнуулын төв газрын барилга руу халджээ. Кабул хотод буун дуу хадаж, халдлага дэлбэрэлт болжээ. Бараг 20-иод цаг үргэлжилсэн халдлага, буудалцааны улмаас 16 хүн амиа алдсан байна. Кабулд болсон дээрх халдлага дайралтын хариуцлагыг талибаны зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээсэн юм. Афганистаны эрх баригчдын үзэж байгаагаар халдлагыг талын ахлагч Жела-луддин Хакканигийн дайчид үйлдсэн байна. ЭНэ зэвсэгт бүлэглэл талибанчуудтай холбоотой ч бие дааж үйл ажиллагаа явуулдаг юм. Зэвсэгт дайчид Кабулын дипломат албад байрладаг дүүргийн дэргэдэх баригдаж дуусаагүй байгаа өндөр барилга гарч байрлан, тэндээс дээрх объектууд руу гал нээж байсан юм.
Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 11-р сарын 10, Пүрэв гариг, 02:54) |

















