АФГАНИСТАНД ХБНГУ-ТАЙ ХАМТРАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ БАГ

      Афганистан улсад ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх мото буудлагын рот сургалт дадлага явуулж байна. Тус МБР нь Афганистан улсад Германы бүрэлдэхүүнд орж хамгаалалтын үүрэг гүйцэтгэх бөгөөд одоогоор  манай улсаас тус улстай хамтран 6 ээлж үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

     Эдгээр цэргийн албан хаагчид нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургуульд ЗХ-ний сургалтын нэгдсэн төвд бэлтгэлээ ханган, үүрэг гүйцэтгэхэд бие болон мэдлэг чадвар, сэтгэл санааны хувьд бэлтгэгдэн сургагдаж байна. Нийт сар гаруй хугацаанд бэлтгэл сургууль явагдах бөгөөд Афганистан улсад одоо үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын цэргийн багтай холбоотой ажиллан тухайн газар орон, цагийн байдалтай ойртуулан дадлага сургуулийг явуулж байна.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates