Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт явагдаж байна.

     ЗХЖШ-ын даргын тушаалаар Афганистан Улс дахь “Тогтвортой эрх чөлөө” Энхийг дэмжих ажиллагаанд оролцох дэд хурандаа Түмэндэмбэрэл захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн V ээлж Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд 2011 оны 08 дугаар сарын 18-ны  өдрөөс эхлэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтад хамрагдаж байна. Энэ цэргийн багт “Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг”-ийн 13 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн багтаж байна.

     ”Тогтвортой эрх чөлөө“ Энхийг дэмжих ажиллагаанд оролцох V ээлжийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДАСТ-ийн  сургагч багш нар сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь хүн нэг бүрийн бэлтгэл, тасаг салааны жигдрэл, цэргийн багийн жигдрэл гэсэн үе шаттайгаар явагдаж байгаа ба тэдэнд энхийг дэмжих ажиллагааны үндсэн арга техникүүд болон шалган нэвтэрүүлэх цэг дээрх ажиллагаа, эргүүлийн ажиллагаа болон ажиллагааны газар оронд гүйцэтгэх үндсэн үүрэгт нь шаардлагатай зарим сургалтыг зохион байгуулж байна.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН

МЭДЭЭЛЭЛ СҮЛЖЭЭНИЙ БҮЛЭГ

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates