Чечений байдал хурцадлаа

     Чечений нийслэл Грозныйд уржигдар болсон алан хядах үйл ажиллагаа ОХУ-ын Засгийн газрын анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. Риа -Новости” агентлагийн мэдээлснээр хотын Лениний дүүргийн Богдан Хмельницкийн нэрэмжит гудамжинд эмгэнэлт явдал болжээ.
       Цагдаа нар том үүргэвч үүрсэн сэжиг бүхий этгээдийг бичиг баримтыг нь шалгахаар саатуулахад тэрээр цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, өөртөө байсан тэсрэх бодисыг дэлбэлсэн байна. Сониуч зандаа хөтлөгдсөн хүмүүс болон цагдаагийн нэмэлт хүчнийхэн хэргийн газарт цугласны дараа өөр нэг этгээд ирж бөмбөг тэсэлсэн аж. Гучаад минутын зайтай болсон дэлбэрэлтийн улмаас нийт найман хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн хүнд шархадсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн долоо нь ажилүүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч байжээ. Эдгээр дэлбэрэлт нь хоорондоо холбоотой ба алан хядах нэг бүлгийн зохион байгуулсан үйл ажиллагаа хэмээн албаны хүмүүс таамаглаж байна. Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров хэрэг явдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлаж, хүчний байгууллагуудын дунд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates