Афганистаны дөрвөн офицер НАТО-гийн дайралтын үеэр амь үрэгджээ

      Афганистаны Нуристан мужид НАТО-гийн агаарын дайралтын үеэр афганы цагдаагийн дөрвөн офицер амь үрэгджээ.

          Тус мужид хийсэн цэргийн ажиллагааны үеэр НАТО-гийн нисдэг тэрэг афганы 12 цагдаагийн ажилтныг тээвэрлэж явсан бөгөөд газардаж тэдгээр офицеруудыг буулгах үед нисгэгчид хариуцлагагүй алдаа хийснээс найм нь хөнгөн бэртэж дөрөв нь ийнхүү амиа алдсан харамсалтай явдал болсон байна.

     Сүүлийн үед Афганистанд байдал огцом хурцдаад байгаа бөгөөд, халдлага дайралт, дэлбэрэлтүүд маш ихээр гарах болоод байгаа.
     АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудын Афганистанд явуулж буй цэргийн үйл ажиллагаа нь нэр хүндээ алдаж, нааш ч үгүй цааш ч үгүй хий дэмий асар их зардал, олон хүний амь нас сүйдсэн олон улсын халуун цэг болсоор байна.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates