Өмнөд Судан шинэ нийслэлээ барина

     Энэ жилийн нэгдүгээр сард бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохоор болсон Өмнөд Судан шинэ нийслэлээ бариулах гэнэ. Өнөөгийн засаг захиргааны төв Жуба хот дэд бүтэцгүй учраас нийслэл болж чадахгүй гэнэ.
     Sudan Tribune сонинд өгүүлснээр Өмнөд Суданы газар зүйн төвд эсвэл зүүн өмнөд хэсгийнхээ дөрвөн мужийн хил дээр шинэ нийслэлээ барих асуудлыг тусгай комисс судлаад гурван 7 хоногийн дотор өөрсдийн дүгнэлтийг гаргана.

Жуба хот

     Шинэ хотыг таваас багагүй жилийн дотор барих бололтой. Өмнө нь шинэ улсын Засгийн газар улс орныхоо гол хотуудыг шинэчилсэн төлөвлөгөөгөөр хөгжүүлэхээр зарласан байв. Хотуудын зураглал нь Африкийн амьтдын дүрсээр бүтээгдэх гэнэ. Жуба хот хирс, Вау хот анаашийн дүрсийг авна. Өдгөө хамгин ядуу орнуудын тоонд орж буй Өмнөд Суданыг дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө олно гэдэгт итгэх хүн цөөн байна.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates