Афганистаны дөрвөн офицер НАТО-гийн дайралтын үеэр амь үрэгджээ

      Афганистаны Нуристан мужид НАТО-гийн агаарын дайралтын үеэр афганы цагдаагийн дөрвөн офицер амь үрэгджээ.

          Тус мужид хийсэн цэргийн ажиллагааны үеэр НАТО-гийн нисдэг тэрэг афганы 12 цагдаагийн ажилтныг тээвэрлэж явсан бөгөөд газардаж тэдгээр офицеруудыг буулгах үед нисгэгчид хариуцлагагүй алдаа хийснээс найм нь хөнгөн бэртэж дөрөв нь ийнхүү амиа алдсан харамсалтай явдал болсон байна.

     Сүүлийн үед Афганистанд байдал огцом хурцдаад байгаа бөгөөд, халдлага дайралт, дэлбэрэлтүүд маш ихээр гарах болоод байгаа.
     АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудын Афганистанд явуулж буй цэргийн үйл ажиллагаа нь нэр хүндээ алдаж, нааш ч үгүй цааш ч үгүй хий дэмий асар их зардал, олон хүний амь нас сүйдсэн олон улсын халуун цэг болсоор байна.

Чечений байдал хурцадлаа

     Чечений нийслэл Грозныйд уржигдар болсон алан хядах үйл ажиллагаа ОХУ-ын Засгийн газрын анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. Риа -Новости” агентлагийн мэдээлснээр хотын Лениний дүүргийн Богдан Хмельницкийн нэрэмжит гудамжинд эмгэнэлт явдал болжээ.
       Цагдаа нар том үүргэвч үүрсэн сэжиг бүхий этгээдийг бичиг баримтыг нь шалгахаар саатуулахад тэрээр цагдаа нарын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, өөртөө байсан тэсрэх бодисыг дэлбэлсэн байна. Сониуч зандаа хөтлөгдсөн хүмүүс болон цагдаагийн нэмэлт хүчнийхэн хэргийн газарт цугласны дараа өөр нэг этгээд ирж бөмбөг тэсэлсэн аж. Гучаад минутын зайтай болсон дэлбэрэлтийн улмаас нийт найман хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн хүнд шархадсан байна. Амь үрэгдсэн хүмүүсийн долоо нь ажилүүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч байжээ. Эдгээр дэлбэрэлт нь хоорондоо холбоотой ба алан хядах нэг бүлгийн зохион байгуулсан үйл ажиллагаа хэмээн албаны хүмүүс таамаглаж байна. Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров хэрэг явдалтай холбогдуулан шуурхай хуралдаан зарлаж, хүчний байгууллагуудын дунд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Афганистан дахь талибын зэвсэгт дайчид Афганистаны тагнуулын төв газрын барилга руу халджээ

     Афганистан дахь талибын зэвсэгт дайчид Кабул хот дахь Америкийн ЭСЯ, НАТО-ийн цэргийн төв штаб болон Афганистаны тагнуулын төв газрын барилга руу халджээ. Кабул хотод буун дуу хадаж, халдлага дэлбэрэлт болжээ. Бараг 20-иод цаг үргэлжилсэн халдлага, буудалцааны улмаас 16 хүн амиа алдсан байна. Кабулд болсон дээрх халдлага дайралтын хариуцлагыг талибаны зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээсэн юм. Афганистаны эрх баригчдын үзэж байгаагаар халдлагыг талын ахлагч Жела-луддин Хакканигийн дайчид үйлдсэн байна. ЭНэ зэвсэгт бүлэглэл талибанчуудтай холбоотой ч бие дааж үйл ажиллагаа явуулдаг юм.  Зэвсэгт дайчид Кабулын дипломат албад байрладаг дүүргийн дэргэдэх баригдаж дуусаагүй байгаа өндөр барилга гарч байрлан, тэндээс дээрх объектууд руу гал нээж байсан юм.

Хоёр Судан дайтахгүй гэрээ үзэглэжээ

     Африкийн холбооны  зуучлалын  үр дүнд   Судан болон өнгөрсөн жил байгуулагдсан Өмнөд Суданы эрх баригчид хоорондоо харилцан дайтахгүй    тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

     Баримт бичиг  хилийн бүсийн нефть олборлолт болон транзит тээвэртэй холбоотой хоёр орны  хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдсэн юм.

     Өмнө нь Суданы ерөнхийлөгч Омар Башир  энэхүү мөргөлдөөн нь дайнд хүргэж мэднэ гэж мэдэгдэж байсан юм

Талибаны өшөө авагчид нисэх буудал руу халджээ

     Афганистаны зүүн хэсэг дэх Жалалабад нисэх онгоцны буудал руу Талибаны өшөө авагчид халдаж, машинд бөмбөг дэлбэлсний улмаас есөн хүн амиа алдаж, арваад хүн гэмтэж бэртсэн байна. Халдлага үйлдэгчид өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нисэх хүчний баазын ойролцоо Коран судар шатаасны өшөөг ингэж авчээ. АНУ  дээрх үйлдлээ санамсаргүй болсон явдал гэж тайлбарласан авч Афганистан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн аж. Жалалабадын онгоцны буудалд иргэний болон цэргийн агаарын тээврийн онгоцнууд буудаг гэнэ. Гэрчүүдийн баталж буйгаар дэлбэрэлтийн улмаас дөрвөн машин шатсан аж. Коран судрыг шатаасан хэргээс болж дэгдсэн үймээн самууны үеэр 30 гаруй хүн амиа алджээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай иргэдийг үймээн самуун дэгдээхгүй тайван байхыг уриалсан гэнэ. Афганистаны хууль сахиулагчид НАТО-ийн хоёр оффицерыг буудаж хөнөөсөн 25 настай Афган цагдааг эрэн сурвалжилж байгаа аж.  НАТО-ийн амиа алдсан хоёр оффицер америк цэргүүд байсан

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates