ЦУВААГ ХАМГААЛАХ

1. Цувааг хамгаалах ажиллагаа тvvний бэлтгэлийг хангах,

2.Хамгаалалтыг төлөвлөх, цувааг  хамгаалах

Боловсруулах асуудал 1

Цэргийн анги салбар, бие бvрэлдэхvvн, ар тал хангалтын болон хvмvvнлэгийн бараа, материал, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж дvрвэгсдийг тээвэрлэхээр зохион байгуулсан бvлэг машиныг  цуваа гэнэ. НYБ- ын  энхийг сахиулах болон олон улс, эвслийн цэргийн бусад ажиллагаанд  оролцож  буй салбарт аливаа цувааны аюулгvй байдлыг хангах vvрэг оногддог. Цувааны аюулгvй  байдлыг хангахтай холбоотойгоор  хийгдэж буй бvх ажиллагааг цувааг  хамгаалах ажиллагаа гэнэ.

Цувааг хамгаалах ажиллагааны зорилго нь цувааг нэг цэгээс нөгөө цэг рvv аюул осолгvйгээр хамгаалан хvргэх явдал юм.

 

 Цуваа хамгаалалтын бэлтгэлийг хангахад

Хамгаалалтын  даргын  бэлтгэл

Хvн  нэг бүрийн  бэлтгэл

Техникийн  бэлтгэл

Цувааны  тоног,  хэрэгслийн  бэлтгэл

Техникийн  хамгаалалтын  бэлтгэл

 

1. Хамгаалалтын даргын бэлтгэл

а. Yүрэг авсаны дараа

-   Мэдээлэл  цуглуулах

  • Хамгаалалтын  тооцоо  гаргах
  • Хамгаалалтын  төлөвлөгөө  боловсруулах
  • Харилцан  ажиллагааг  зохион  байгуулах
  • Хамгаалалтын  бэлэн  байдлыг  шалгах

 

б. Мэдээлэл цуглуулах

-   Ажиллагааны болон хариуцлагын бүсийн талаархи сүүлийн үеийн

тагнуулын мэдээ

  • Газар орны шинж чанар, зам маршрутын нөхцөл байдал
  • Мин, тэсрээгүй сум галт хэрэглэлийн аюул байгаа эсэх
  • Хамгаалах цувааны шинж чанар, машины тоо, бүрэлдэхүүн, ачаа, барааны байдал,
  • Цувуутай  нийлэх цэг / газар/ , хугацаа
  • Хөдөлгөөн  эхлэх болон дуусах цэг /газар/, хугацаа

в. Хамгаалалтын  тооцоо

-   Хамгаалалтанд явах машин, бүрэлдэхүүний тоо

  • Хөдөлгөөн үйлдэх маршрут, үндсэн болон туслах замууд
  • Хөдөлгөөн  эхлэх болон дуусахаар төлөвлөсөн хугацаа
  • Замын дагуух шалган нэвтрүүлэх болон тээврийн хяналтын цэгүүд, тэдгээрийн байрлал
  • Шаардлагатай хүнс, ус,сэлбэг, материал
  • Замд их бага амралт хийх болон тохируулах цэгүүд
  • Радио холбооны төлөвлөгөө
  • Замд шатахуунаар дахин цэнэглэх байр
  • Бусад  шаардлагатай  тоног төхөөрөмж

г.Хамгаалалтын  төлөвлөгөө

  • Хамгаалалтын зохион байгуулалт:
  • Цуваа зогссон үед
  • Цуваа хөдөлгөөн үйлдэх үед
  • Гэнэтийн аюулын үед
  • Хамгаалалтын машин, бүрэлдэхүүний байрлал
  • Зарлан мэдээлэх дохио
  • Харилцан ажиллах журам
  • Радио холбооны журам

 

д. Харилцан ажиллагаа

  • Эмнэлэгийн татан гаргалт
  • өөрийн хүч хэрэгслээр
  • Ахлах даргын хүч хэрэгслээр
  • Гэнэтийн аюулын үед нэмэлт хүч дуудах
  • Ахлах даргын хүч хэрэгсэл  /нэмэгдэл хүч, шуурхай бүлэг /
  • Дээд шатны хэрэгсэл / нисдэг тэрэг, авиац /
  • Шалган нэвтрүүлэх болон тээврийн хяналтын цэгүүд
  • Их амралтын цэг / район /

2.Хүн  нэг бүрийн бэлтгэл

1.      Хээрийн хувцас, агсамж

2.      Сум үл нэвтрэх хантааз

3.      Дуулга

4.      Хувийн зэвсэг, сумтай 3 магазин

5.      Шаардлагатай ус, хүнс

6.      Цаг агаарын байдалтай зохицсон нэмэгдэл хувцас

7.      Хувийн үнэмлэх

8.      Эмнэлэгийн анхан шатны тусламжийн боолт

9.      Гар чийдэн, салхины шил

3.Техникийн  бэлтгэл

1.      Техникийн үзлэг, оношлогоо

2.       Техникийн  үйлчилгээ

3.       Шаардлагатай засвар, тохируулга

4.       Шалгалтын  үзлэг

 

Техникийн үзлэг оношлогоо

а. Машины нээлхийг сөхөсний дараа

- хөдөлгүүрийн тос

- хөргөлтийн систем

- аккумуляторын батарей

- шил угаагчийн усны сав

- хийн ба шингэний хоолой

- тоормозны ба дискэн холбооны шингэний сав

б. Машины  эргэн тойронд

- үндсэн болон нөөц дугуйны хий

- түлхүүр багаж хэрэгсэл

- түлшний сав

- тосны сав

- эмнэлгийн анхны тусламжийн хайрцаг

- галын хор

- нэмэгдэл багаж хэрэгсэл  / хүрз, лоом, зөөлөн  холбоо, дэр мод /

в. Жолооны ард

- гэрэл, дохио, тоормозны гэрэл

- шил арчигч

- дуут дохио

- суудал тааруулах

- толь тохируулах

г. Хөдөлгүүрийг асаасны дараа

- хөдөлгүүрийн тосны даралт

- хөдөлгүүрийн жигд ажиллагаа

- хянах самбар

- гар  ( зогсоолын )  тоормоз

- хөдөлсний дараа зогсоох  тоормоз

Техникийн үзлэг, оношлогоо явуулсан үр дүнгээс цаашид тухайн техник дээр хийгдэх үйлчилгээ, засвар, тохиргоог хийнэ. Шалгалтын үзлэгээр тэнцсэн техникийг цувааны хамгаалалтанд явахыг зөвшөөрнө.

 

 

 

Цувааны тоног хэрэгслэлийг бэлтгэх

  • Газрын зураг
  • Цувааны явах бүх замын маршрут
  • Дохионы буу, пуужин
  • Радио станцууд, нөөц тэжээл
  • Янз бүрийн цагийн байдалд ашиглах тушаал, заавар
  • НYБ, Эвслийн цэргийн цувааны таних тэмдэг
  • Нөөц шатахуун
  • Хүнс, ус
  • Хамгаалалтын техникийн пулемёт
  • Утаан хөшиг тавих шашек

 

Техникийн хамгаалалтын бэлтгэл

Техникийн тент, цонхны шилийг авна, цонхонд гранатаас хамгаалагч хийнэ.  Элстэй шуудайгаар техникийн эмзэг хэсгийг хамгаална

Банз, шургааг мод, элстэй шуудай ашиглан ачааны тэргэн дээр хамгаалалтын байр бэлтгэнэ

 

Боловсруулалт  2

Хамгаалалтын  тушаал,  захирамж

1. Хамгаалтын бүрэлдэхүүнд өгөх үүргийн агуулга

- Газар орны шинж чанар, болзошгүй аюул, занал

-       Хөдөлгөөний зам, маршрут, эхлэх дуусах цэг / газар /, хугацаа

-       Хөдөлгөөний үеийн их бага, амралт, тохируулах цэг

-       Хамгаалалтын журам / хөдөлгөөний болон зогссон үед, гэнэтийн аюул  ослын үед /

-       Хамгаалтын бүрэлдэхүүний үүрэг

-       Илтгэх журам, дараалал

 

2. Жолооч  нарт өгөх  үүргийн  агуулга

- Цувааны хурд

-       Машинуудын хоорондын зай / хөдөлгөөний болон зогссон үед/

-        Аюул ослын дохио

-       Замын шалган нэвтрүүлэх болон тээврийн хяналтын цэг, өнгөрөх журам

-       Замд шатахуунаар цэнэглэх байр

-       Хөдөлгөөн эхлэх дуусах хугацаа

-       Хүч хэрэглэх дүрэм

Цувааны хамгалалтын брэлдэхүүн

  1.  
    1. Цувааны хамгаалалтын дарга
    2. Хамгаалалтын бүлгийн дарга нар
    3. Холбоочид /техник бүр дээр/
    4. Наводчик-оператор, Пулемётчид /хамгаалалтын техникүүд дээр/
    5. Эмч, сувилагч нар
    6. Хамгаалагчид
    7. Машины дарга нар

8.   Жолооч, засварчид

Радио  холбоог  зохион  байгуулах

  • Цувааны холбооны журам
  • Албан тушаалтны дуудлага
  • Yндсэн ба туслах долгионы хуваарь
  • Радио холбооны шалгалт

 

Цувааны дотоод холбоо

  • Хамгаалалтын бүрэлдэхүүн
  • Цуваанд яваа бусад

 

Техникүүд  цувааны гадаад холбоо

  • Ажиллагааны хяналтын төв
  • Эмнэлэгийн татан гаргалт
  • Хүч нэмэгдүүлэх хэрэгсэл
  •  

Цувааны хамгаалалт зохион байгуулалт

  • Цувааны хамгаалалтын хамгийн бага шаардлага нь: өдрийн цагаар цувааг 2 – оос доошгүй тээврийн хэрэгслэлээр зохион байгуулах бөгөөд машин тус бүрт 2 – оос  их  ЦАХ  явна.

 

 

Шөнийн цагаар цувааг 4 - өөс доошгүй тээврийн хэрэгслээр зохион байгуулах бөгөөд тус бүрт нь 2 – оос их  ЦАХ  явна.   Цувааны болон ард явж буй тээврийн хэрэгслийн ачаан дээр заавал  буудлагын зэвсэг суурьлуулсан байна.

 

 

 

 

Том цувааны зохион байгуулалт:

 

20 буюу түүнээс бага тооны тээврийн хэрэгсэлтэй цувааг доод тал нь хамгаалалтын 2 тээврийн хэрэгслээр хамгаална

 

Хамгаалалтын тээврийн хэрэгсэл бүрт  газрын зураг байна. Цувааны тээврийн хэрэгсэл  бүрт тод дугаартай байна.  2 – оос багагүй тээврийн хэрэгсэлд  ( цувааны  эхэнд болон сүүлд )   Эвслийн хүчинтэй холбоо барих радио станц байна.   10 тээврийн хэрэгсэл дунд  1 нэгж  ачаан дээр буудлагын зэвсэг суурьлуулсан хамгаалалтын тээврийн хэрэгсэл байна.

 

Цувааны журам нь:

1. Толгойн  сэргийлэх

2.  Yндсэн  хэсэг

3.   Сүүл  хэсэг      3  хэсэгт  хуваана.

 

Толгойн сэргийлэхийн  үүрэг

Цувааны толгойд явж байгаа хамгаалалтын техник толгойн сэргийлэхийн үүрэг гүйцэтгэнэ. Толгойн сэргийлэхэд цувааны хэмжээ, хамгаалалтын шинж чанар, цагийн байдлаас хамааран 1-2 хуягт болон хамгаалалт  бүхий  техник явна.

Yүрэг нь:

  • Цуваанд учирч  болзошгүй аюулыг   урьдчилан   мэдэж цувааны хамгаалалтын даргад  мэдэгдэх
  • Цувааны  хурдыг  тогтоосон  хэмжээнд  байлгах
  • Цувааны  толгойн  зүгээс ирэх  халдлагыг   няцаах
  • Yндсэн хэсэг
  • Толгойн  сэргийлэхийн  араас  тогтоосон зайд цувааны үндсэн хэсэг явна. Цувааны үндсэн хэсэгт  хамгаалуулан  явж  буй техникүүд, эмнэлэг, холбоо болон цувааны үндсэн хэсгийн хамгаалалтын  техникүүд  явна. Цувааны  хамгаалалтын  дарга  ихэнх  тохиолдолд  үндсэн хэсгийн толгойд явдаг.
  • Цувааны  дарга
  • Цувааны хамгаалалтын дарга
  • Хамгаалуулан яваа техникүүд
  • Yндсэн хэсгийн хамгаалалтын техник
  • 5. Эмнэлгийн  татан  гаргалтын  тэрэг
  • Цувааны  сүүлийн  хэсэг
  • Цувааны  сүүл  хэсэгт   засвар   үйлчилгээ,   татан    гаргалтын  болон  арын   хамгаалалтын
  • техникүүд   явдаг.   Цувааны   сүүл  хэсгийн  хамгаалалтын  техник  нь цувааны араас ирэх
  • халдлагыг  няцаахаас  гадна, цувааны  бүрэн  бүтэн байдлыг талаар цувааны хамгаалалтын
  • даргад  байнга  мэдэгдэнэ.
  •  
  •  
  • 1                                2                                     3
  • Татан  гаргалтын  техник
  • Засварын  техник
  • Арын  хамгаалалтын  техник
  •  
  • Болзошгүй  аюул  осол
  • Машин эвдрэх
  • Аваар, осол
  • Цувааны холбоо тасрах
  • Замын хаалт
  • Чиглэсэн, чиглээгүй буудлага
  • Отолт
  • Мин, тэсрэх  бодис
  •  

--  Машин эвдрэх

  • ·        Цувааг зогсоож хамгаалалтанд авна.
  • ·        Засварын бүлгийг хамгаалалтын хамт илгээж гэмтлийг тодорхойлно.
  • ·        Шаарлагатай үед зам чөлөөлнө. / нарийн  замд /
  • ·        Ахлах дарга болон ажиллагааны төв рүү мэдэгдэнэ
  • ·        Бага зэргийн гэмтлийг засварлана.
  • ·         Гэмтлийг засахад их хугацаа орохоор бол татан гаргалтын тэрэг   ашиглана
  • ·        Татан гаргалтын тэрэггүй үед цувааны аль нэг  тэрэгтэй хатуу        холбоогоор
  • холбоно
  • ·        Цуваа хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлнэ

Аваар  осолын үед

  • Цувааг түр зогсоож, ослын газрыг хамгаалалтанд авч , тусгаарлана
  • Цувааг аюулгүй зайд гарган, зогсоож хамгаалалтанд авна
  • Ахлах дарга ажиллагааны төв  рүү  мэдэгдэнэ
  • Цэргийн цагдааг дуудна
  • Шаардлагатай эмнэлэгийн тусламж  үзүүлнэ / татан гаргалтыг явуулна
  • Ахлах даргын зөвшөөрлөөр цувааг цааш үргэлжлүүлнэ

 

--  Цувааны  холбоо  тасрах

  • Цувааны хурдыг багасгаж, холбоо тасарсан машины дараагийн машинтай холбоо тогтоон  байдлыг лавлана.
  • Хэрэв хамгийн сүүлийн машин холбоо тасарвал цувааг зогсоож хамгаалалтанд  авна.
  • Цуваа зогссон талаар ахлах дарга, ажиллагааны төв рүү илтгэнэ.
  • Холбоо тасарсан машин руу хамгаалалтын аль нэг машиныг илгээж байдлыг тодотгоно.
  • Гэмтлийг зассан болон дахин холбоонд ормогц цувааны хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ.
  • Цуваанд  нүүрлэж болзошгүй  гол  аюулууд
  • 1.  Мэргэн буудагч
  •  
  • Мэргэн буудагч нь ихэнх тохиолдолд  урьдчилан бэлтгэсэн үхлийн секторт орсон цувааны хурдыг сааруулах буюу зогсоох зорилгыг агуулдаг. Ийм байдал бий болгохгүйн тулд бүх талын арга хэмжээг авах хэрэгтэй. Yүнд:
  • ·    Зогсох бус хурдаа нэмнэ
  • ·    Боломжтой бол утаат  тор тавина
  • ·    Мэргэн буудагчийн байж болох байрлал руу гал нээнэ
  • ·    Цувааны  хамгаалалтын бүлэг цувааг  үхлийн сектороос гарах хүртэл галын  дэмжлэг үзүүлнэ
  • ·    Цувааны дарга цувааг шалгаж дээд командлалд мэдэгдэнэ
  • ·    Дахин гарч болзошгүй аюулын эсрэг  бэлэн байх
  •  

2. Отолт

Цувааны  аюулгүй  байдлын хамгийн том аюул нь отолт юм

 

Отолтын  тактик

Отолтыг   техник   тоног   төхөөрөмж  устгах  буюу олзлох  зорилгоор  ихэвчлэн  зохион байгуулдаг. Гэхдээ одоогийн цагийн байдалд эвслийн цэргийн эсрэг  хүн  хүч, зэвсэг  техник, тоног төхөөрөмжөд ямарваа  нэгэн хохирол учруулах  зорилготойгоор үйлдэж   байна. Ийм  төрлийн  ажиллагааны  үед хүний  сэтгэхүйд  техник  олзлох  бус  сөргөлдөгч талын  бие  бүрэлдэхүүнийг   устгах   зорилготой гэсэн  бодол  төрдөг.

Дийлэнх отолтыг ганц нэгээрээ явж буй тээврийн хэрэгсэл,  ар  талын  цувааны эсрэг хийдэг.

Отолтонд  буудлагын  зэвсэг   \тэр дундаа мэргэн буудагчийн винтов\, пулемёт болон гар гранатмёт ашигладаг.

Отолт   хийх  хамгийн   тохиромжтой   үе   бол харанхуй  бүрий,  шороон  шуурга,  үзэгдэх  орчин хязгаарлагдмал  нөхцөл  юм.

Отолт  нь   2  төрөл байна

Бэлтгэгдээгүй отолт

Амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг ба отолт хийгчэд нь үхлийн сектороос гарах замыг хааж чадаагүйд оршдог.

Бэлтгэгдсэн отолт

Энэ отолтын гол зарчим нь цуваа үхлийн сектороос гарах боломжгүй байдагт оршино. Отолтоос гарах замыг янз бүрийн саад  / мин, занга гэх мэт /  тавих болон автомат, танк эсэргүүцэх зэвсгээр  зэвсэглэсэн хүмүүс байдаг.

Бэлтгэгдээгүй  отолтын  тактик

 

Ихэнх тохиолдолд отолт хийж буй зэвсэгт бүлэг нь цохилтоо хийгээд зугтдаг. Дийлэнх отолтууд нь хүн ам олноор суурьшсан болон уулархаг, модтой газар орон дээр хийгддэг. Тийм учраас цуваанд явж байгаа бүрэлдэхүүн ухрах замаа аюулгүй байлгахад анхаарлаа хандуулах шаардлагатай.

 

Бэлтгэгдсэн отолтын тактик

Цуваа ирж байгааг мэдэгдэх ажиглалтын цэг

Цуваа үхлийн секторт орсоныг мэдэгдэх ажиглалтын цэг

Цувааны ухрах замыг хаах бүлэг\хажуугийн хамгаалалт нь цувааны                  ухрах замыг хаадаг\

Цувааг устгаж дайрах зэвсэгт бүлгүүд

Замын хаалтыг хамгаалж буй бүрэлдэхүүн

 

Отолтын өрнөлт

Цуваанд үл харагдах хаалт тавигдсан байна. /гол төлөв замын эргэлтийн дараа/

Ажиглах цэг №1-ээс цувааг ирж байгааг мэдэгдэнэ.

Ажиглах цэг №2-оос цувааг үхлийн секторт орсоныг           мэдэгдэнэ.

Хажуугийн хамгаалалтын бүрэлдэхүүн отолтонд      орсон цувааны ухрах замыг хаана.

Замыг хаасан мэдээлэлийн дараа отолтын бүлгийн            даргын тушаалаар дайрах бүлэг цуваа руу гал нээнэ.

Yүний дараа отолт хийж буй бүлгийн даргын тушаалаар үндсэн хүч нь ухарч түүний дараа хажуугийн хамгаалалт зугтана.

2.  Минийн талбай

Мин илэрсэн  тохиолдолд  дараах арга хэмжээг авна.

А.  Тэр даруйд зогсож, машин хооронд зохистой зай барина. Эргэн тойрныг    ажиглана.

Б.  Цувааны дарга дээд командлал руу илтгэнэ.

В. Yүссэн цагийн байдлаас шалтгаалан саперчид замыг цэвэрлэх буюу цуваа            өөр замаар явна.

Г. Зөвхөн инженер болон саперчид минийн талбайг цэвэрлэх эрхтэй.

 

Зам дээр тавьсан мин, тэсрэх бодис

 

Замын хаалт

Замын  хаалт хийх гол зорилго нь цувааг үхлийн секторт зогсооход оршдог. Цувааны толгойн сэргийлэх хангалттай зайд  явдаг учир цувааг үхлийн секторт орохоос өмнө замын хаалтын тухай мэдээллэх боломжтой. Цувааны дарга замын хаалтыг хэрхэн зайлуулах вэ гэдгийг шийднэ.

·        Цувааны дарга цувааг зогсоож, хамгаалалтын дарга 360 – ын   аюулгүй байдлыг хангана.

·        Цувааны дарга төв рүү мэдэгдэж, хаалтыг арилгах буюу буцах, өөр  замаар явах шийдвэр гаргана.

·        Хамгаалалтын дарга өөрийн багт хаалтыг цэвэрлэх, орчин тойронг хамгаалалтанд авах үүрэг өгнө.

·        Хамгаалалтын баг отолтонд орохоос сэргийлэн цувааны дарга өөрийн дэргэд бага хэмжээний түргэн үйлчлэх бүлгүүдтэй байна.

·        Замын хаалтыг арилгасаны дараагаар цувааны дарга хөдөлгөөнийг үргэжлүүлэх тушаал өгнө.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates