ЦЭРГИЙГ УДИРДАХ ЖУРАМ

Энхийг сахиулах ажиллагааны үед захирагч, дарга нар нь гол үүргийг хүлээдэг бөгөөд тэдний шийдвэр, удирдах чадвараас салбарын амжилт цаашилбал энхийг сахиулагч цэргийн хүчний амжилт ихээхэн шалтгаална.

Энхийг сахиулах ажилагааны үед аюулгүй байдлыг хангах, түүнийг төлөвлөх гэдэг нь салбарын захирагчийн амин чухал үүрэг юм.

 Даргын ажлын дараалал

Даргын ажлын дараалал нь байлдааны ажиллагааг бэлтгэх, зохион байгуулахад чиглэсэн ажиллагаануудын цогц юм.

Энхийг схиулах ажиллагааны үед захирагч, дарга нь ерөнхий ажлын дарааллыг мөрдөх боловч нөхцөл байдалдаа тохируулан өөрчилж болно.

  • а. Үүрэг хүлээж авах
  • б. Ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
  • в. Туршуул явуулах
  • г. Ажиллагааны тушаал өгөх
  • д. Хяналт шалгалт явуулах

а. Үүрэг хүлээж авах: Энэ нь тушаал, урьдчилсан захирамж, хэсэгчилсэн захирамж маягаар өгөгдөж болно.

Үүрэг хүлээн авах үед ахлах даргаас асууж, тодруулах зүйл байвал цаг тухайд нь лавласны дараа ажлаа эхэлнэ.

Тэрээр цагийн байдлыг үнэлж, цагийн тооцоог хийнэ. Бие бүрэлдэхүүндээ ажиллагаанд бэлтгэхэд аль болох их цагийг хуваарилах хэрэгтэй. Ерөнхийдөө нийт цагийн 2/3-ийг бие бүрэлдэхүүнд, 1/3-ийг захирагч дарга өөртөө зориулах хэрэгтэй.

Ахлах даргын тушаалд  дараах  зүйлс тусгадсан байдаг. Үүнд:

  • Тухайн салбарын  үүргийн агуулга
  • Ажиллагаанд бэлтгэх хугацаа, байршил
  • Ажиллагаанд оролцох бүрэлдэхүүн
  • Ажиллагаанд бэлэн болох хугацаа

б. Ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах 

Урьдчилсан төлөвлөгөөнд өөрийн салбар, сөргөлдөгч талууд, газар орон, цаг агаарын байдлыг үнэлэх, ажиллагаанд хамрагдах бүрэлдэхүүний тоо, ажиллагаанд бэлэн болоход хэдий хэмжээний хугацаа үлдэж байгаа зэргийг тооцоолох ажлууд багтана.

Дээрх ухагдахуунууд нь нэгэн хүрээнд багтан багц болж чадсан тохиолдолд явуулах гэж буй ажиллагаанд дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлнэ. Газар орон, цаг агаарын байдлыг үнэлэх үедээ газар орны туршилт явуулж галын талбар, газар орны өнгөлөн далдлах шинж чанар, саадууд, газар зүйн чухал байршил болон дөхөц газрыг анхааралтай судлах хэрэгтэй.

Нарийвчилсан төлөвлөлт нь дээд штаб, бүх дэмжих салбарууд, зэргэлдээ салбарын ажиллагаатай зохицсон байх ёстой. Дээрх зохицол болон таны тагнуулын ажиллагааны огтлолцол нь таны төлөвлөгөөгөө бүрэн төгс болгоход шаардагдах мэдээллийг өгнө.

в. Туршуул явуулах 

Цаг хэмнэх үүднээс таны туршуул хийх болон төлөвлөгөөгөө гүйцэтгэж байх хугацаанд салбар хөдөлгөөн эхэлж болно. Тагнуулын мэдээллийн дагуу төлөвлөлтийг зохион байгуулна. Явц дунд туршуулыг гүйцэтгэнэ.

Туршуулыг газар орон дээр болон газрын зурган дээр явуулна. Газрын зурган дээр аль болох бага хугацаанд туршуул явуулна.

 

г. Ажиллагааны тушаал өгөх

Ажиллагааны тушаалыг амаар өгөх ба хэрэв шаардлагатай гэж үзвэл  газар орныг дүрслэн үзүүлсэн макет, загвар ашиглаж болно.

д. Хяналт шалгалт явуулах

Хэрэв та хяналт явуулж чадвал таны удирдан явуулах ажиллагаа цогцоор биелэнэ. Хэрэв та хяналт явуулахгүй бол дэлхий дээрх хамгийн сайн төлөвлөгөө ч хүртэл нурах болно гэдгийг сана. Бүх зүйлсийг нарийн шалгах хэрэгтэй. Тухайлбал:

  • буу зэвсэг, галт хэрэгсэл
  • дүрэмт хувцас, тоног хэрэглэл
  • тусгай үүргийн тоног хэрэглэл
  • холбооны найдвартай байдал
  • өнгөлөн далдлалт
  • хүнс, ус гэх мэт

Мөн хяналт шалгалт явуулах үедээ бие бүрэлдэхүүнээс үүргээ хэрхэн ойлгож мэдсэн талаар асуух хэрэгтэй. Салбарын бэлэн байдлыг шалгасны дараа хуурай дадлага хийлгэнэ.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates