МИНОМЁТ, МИНИЙН БАЙЛДААНЫ ЧАНАР

82мм-ийн миномёт нь өндөр даяллаар буудах зэвсэг юм. Тэр нь ганга жалга өндөрлөгийн ар тал нуувч болон ил задгай байрлаж байгаа дайсны амьд хүч галын хэрэгслийг устгах дарах улмаар дайсны хянах байр галын хэрэгслийг гялбуулах (харанхуй болгох) газар орон дээр утаан хөшиг тавих зэрэгт хэрэглэгдэнэ. Миномёт нь авсаархан жинтэй үндсэн эд ангиудаар задлагддаг явдал нь газар орны ямарч нөхцөлд тоотууд миномётыг зөөврийн үүргэвчинд үүрч мотобуудлагын салбарын байлдааны журманд орж тэдэнд галын дэмжлэг тасралтгүй үзүүлэх боломж олгодог. Минийн өндөр (эгц босоо) даялал нь миномётийг газар орны гүн нугачаа, далдлатын цаана байрлуулах боломж олгох бөгөөд энэ нь дайсны чиг галд устгагдахаас миномётыг хамгаална.

82мм-ийн миномётын буудлагын холын зай:Хамгийн хол-3040мХамгийн ойр- 85мХурдан буудлага- минутанд 25удаа буудалт хийнэ.Задардаг минийн устгах бүс босоо хүний хэмжээтэй цельд өргөнөөрөө 30м, гүнээрээ 20м, минийн дэлбэрсэн газраас сөнөөх чадал бүхий зарим хэлтэрхий нь 200-250м хүртэл зайнд бутардаг.Миномётын тоот гэгдэх бүлэг цэрэг түүнд үйлчилнэ. Миномётийн захирагч тоотышг удирдана. Бусад дайчид нь тоотын номер гэгдэх бөгөөд нэгдүгээр номер-наводчик, хоёрдугаар номер-сумлагч, гуравдугаар номер-цэнэг тавигч, дөрөвдүгээр номер-сум зөөгч гэж гүйцэтгэх үүргээр нь нэрлэнэ.Миномёт, минийн зохион байгууламж82мм-ийн миномёт нь гөлчгөр гол төмөртэй хатуу (ухралт эсэргүүцэх байгууламжгүй) зэвсэг юм. 1937оны хэлбэрийн 82мм-ийн миномёт нь дараахь үндсэн эд анги, механизмуудаас бүрдэнэ. Үүнд: Сангийн анги, дахин сумлахаас хамгаалагч бүхий гол төмөр, тулгуур хавтан, суурь-хөл, хараа хэрэгсэл болно. Миномётийн иж бүрдэлд багаж, дагалдах орно. Миномётийн буудалт нь мина, тэсрүүлэгч,үндсэн болон туслах цэнэгээс бүрдэнэ. 82мм-ийн миномётийн буудлаганд задардаг, утаат, гэрэлтүүлэгч мина хэрэглэгдэнэ.Задардаг мина нь өөрийн задарсан хэлтэрхийгээрээ дайсны амьд хүч галын хэрэгслийг устгахад зориулагдана.Утаат мина нь дайсны хянах байр, галын хэрэгслүүдийг гялбуулах (харанхуйлах) газар орны зарим хэсэгт утаан хөшиг тавих, тогтоол буудлага хийх зэрэгт хэрэглэгдэнэ.Гэрэлтүүлэгч мина нь газар орныг (целийг) гэрэлтүүлэхэд зориулагдана.Тэсрүүлэгч нь минийг целийн дэргэд үйлчлэх ажлыг хангаж өгдөг.Цэнэг нь миномётийн гол төмрийн сувгаас шаардлагатай зайнд минийг шидэх үүрэгтэй.Дахин сумлахаас хамгаалагч болон сангийн анги бүхий гол төмөрГол төмөр нь буудлагын үед минийг нисэлтэнд чиглүүлж өгөх үүрэгтэй. Тэр нь гөлчгөр хана бүхий сувагтай яндан юм. Үлээх ангийн гадаргууны цагираг бүдүүтгэл нь гол төмрийн тэр хэсгийг бат бөх болгохын хамт дахин сумлахаас хамгаалагчийг бэхлэх үүрэгтэй, харин доод хэсэгт нь амортизаторын хавчаарыг тогтоох цагираг төвгөр оршино. Гол төмрийн сангийн ангийн хэсэгт сангийн ангийг бэхлэх резьба болон дальдруулалтыг хангах суваг бүхий налуу байдаг. Гол төмрийн дагуу тэг харааллын шугамыг тохируулах цагаан шугам татагдсан байдаг. Голл төмрийн үлээх ангийн дотор талд нь сумлахдаа минийг гол төмөрт эвтэй оруулахын тулд налуу хийгдсэн байдаг.Сангийн анги нь гол төмрийн сувгийг нягт хаах, тулгууртай гол төмрийг холбож өгөх үүрэгтэй. Тэр нь хоёр ирмэгтэй нүх хүзүүвч бүхий бөмбөлөг өсгийтэй болно. Бөмбөлөг өсгийн тусламжтайгаар сангийн анги нь тулгууртай холбогдоно.Сангийн ангийн доторх хөндийд гол төмөрт эрэгдэх резьба дальдруулагч цагиргийн сувагтай цагираг налуу болон шөвгийг эрэгдэн суулгах резьба бүхий үүр оршдог. Шөвөг нь үндсэн цэнэгийн асаах бялтанд гал өгөх үүрэгтэй.Дахин сумлахаас хамгаалагч нь давхар сумлагдахаас миномётыг хамгаалахад зориулагдана. Түүнийг гол төмрийг цэвэрлэх, тослох, засмар хийхдээ салгадаг. Хамгаалагч нь их бие хамгаалах механизмаас бүтнэ.Тулгуур нь гол төмрийг тулах үүргийг гүйцэтгэнэ. Тэр нь газрын хөрсөн дээр миномётонд шаардлагатай тулах бай бий болгож өгөх бөгөөд буудлагын үед тийрэлтийн хүчийг бүх тулах талбайд тараана.Хоёр хөл-лафет нь байлдааны байдалд гол төмөрт тулгуур болж өгөх тэрчлэн миномётыг чиглүүлэх үүрэгтэй. Тэр нь хоёр хөл ойролцоо тэгшлэх болон өргөх механизм эргүүлэх механизмтай эргүүлэг ганхах суурь болон хавчаартай амортизатороос бүтнэ.Миномётыг үндсэн эд ангиудаар нь задлах эвлүүлэхМиномётийг байлдааны байдлаас аяны байдалд шилжүүлэх болон задалсан байдлаар хадгалахдаа үндсэн эдангиудаар нь задална. Миномётийн эд анги, механизмуудыг тэдгээрт үзлэг, засвар цэвэрлэгээ, хийхиййн тулд задалдаг. үндсэн эд ангиудаар нь дараахь дарааллаар миномётийг задална.Харааг салгах: Наводчик үндсэн тавилтыг тавьж(өнцөг хэмжүүрийг 30-00-д харааг 6-00-д) зүүн гараар харааг барин баруун гараар ганхагч тулгуурын бариулыг зүүн тийш эргэлтийн дөрөвний нэгээр (дуу гартал) эргүүлж харааг тулгуураас нь авна.Дараа нь ганхагч тулгуурын бариулыг буцаан анхны байдалд нь оруулж харааг саванд нь хийнэ.Хоёр хөл лафетыг гол төмрөөс салгах: Сумлагч өргөх механизмын бариулыг эргүүлэн явагч эргийг тултал нь доош буулгаж эргүүлэх механизмын эрчлүүрийг эргүүлж маткийг явагч эргийн дунд болгон, барагцаа тэгшлэх механизмын хавчих эргийг суллан, хоёр хөл-лафетыг ймортизатор дээр нь барина. Наводчик хавчаарын хавчих эрэгний захыг эргүүлэн татуургыг суллаж түүнийг зүүн тал руу нь давуулна. Үүний дараагаар гол төмрийг наводчик түшиж сумлагч нь цагирагтай гинжийг баруун хөлний дэгээнээс мултлан суурь хөлийг эвхэж татуурга болон барагцаа тэгшлэх механизмын шахах цөнг бэхэлнэ.Гол төмрийг тулгуур сууринаас салгах: Наводчик тэнхлэгийг нь тойруулан гол төмрийг 90градус эргүүлж тулгуур сууринаас нь салгана.Дараах дарааллаар миномётыг угсарна.Гол төмрийг тулгуур суурьтай нь холбох.Цэнэг тавигч нь тулгуурыг байрлуулаад гол төмрийн сангийн ангиас барьж сангийн ангийн бөмбөлөг өсгийг тулгуурын туслах аяганд оруулахад наводчикт туслана. Наводчик нь өсгийг тулгуурын тулах аяганд суулгаад цагаан шугамыг дээш харуулан гол төмрийг эргүүлээд цэнэг тавигчид дамжуулна.Хоёр хөл-лафетыг гол төмөрт холбох. Сумлагч хоёр хөл-лафетыг тулгуурын өмнө тавин гинжийг сунгаж түүний цагирагийг баруун хөлийн дэгээнд өмсгөнө. Хавчаарын татуургыг тайлж эргүүлгийг зүүн гараараа түшин татуургыг бэхлэхэд цэнэг тавигчид эвтэй байхаар амортизатороос баруун гараар барина. Цэнэг тавигч зүүн гараараа гол төмрийг түшиж баруун гараараа татуургыг байрлуулж хавчаарын хавчих эргийн захыг нар зөв эргүүлэнбэхлэнэ.Харааг байрлуулах. Наводчик нь зүүн гараараа харааг түшиж баруун гараараа ганхагч тулганы бариулыг нар буруу эргүүлэн тулгуурын их биенд харааны голыг суулгасны дараа тулгуурын гар бариулыг эргүүлж анхны байдалд нь оруулна.Миномётийг угсарсны дараагаар тоотын захирагч гол төмөр харааг зөв угсарсан эсэх, тэдгээрийн бэхэлгээнд үзлэг явуулна.Миномётыг буудлаганд бэлтгэхМиномётоор буудахын өмнө дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:- миномётын анги механизмын бохирдолт шороо тоос тосыг цэвэрлэж үзлэг хийж нимгэн тослох өргөх эргүүлэх механизмын явагч эрэг амортизаторын штокийн байдалд онцгой анхаарал тавих- дахин сумлалтаас хамгаалагч болон сангийн ангийг гол төмрөөс авч сангийн анги гол төмрийн сувгийг хаттал арчих- миномётыг угсрахдаа гол төмөртөө сангийн анги нь зөв нягт эрэгдэгдсэн эсэх дахин сумлалтаас хамгаалагчийн бэхэлгээ гол төмөр нь тулгуур плитатайгаа найдлагатай бэхлэгдсэн эсэх хоёр хөл лафетын механизмын ажиллагааг тус бүр шалгах- харааны бүрэн бүтэн байдал, түүний бэхэлгээг шалгаж тохируулга хийххараа хэрэглэл нь шалгагдаагүй анги механизм нь тохируулагдаагүй дахин сумлалтаас хамгаалагчгүй миномётоор буудлага үйлдэхийг хориглоно. Салааны захирагч нь миномётын хоёр хөл лафетын механизмын тохиргоо, харааны тохиргоог хариуцна.Галт хэрэглэл түүнтэй харьцахМинийн зохион байгууламж82мм-ийн миномётын буудлаганд задардаг утаат гэрэлтүүлэгч минийг хэрэглэнэ. Гүйцэтгэн цэнэглэсэн задардаг мина дэлбэлэх цэнэг бүхий их бие, тогтворжуулагч тэсрүүлэгч, үндсэн болон нэмэлт цэнэгээс бүрдэнэ. Минийн их биеийг тэсрэх бодисоор дүүргэнэ. Тэсрэх бодисын дээд хэсэгт детонатор байрлана. Их биеийн толгойн хэсэгт тэсрүүлэгч эрэгдэх нүх, ёроолын хэсэгт тогтворжуулагч эрэгдэх нүх байдаг. Их бие дээр минийг гол төмөр дотор чиглүүлэх үүрэгтэй төвлөрүүлэгч бүдүүтгэл байна. Буудлагын үед гол төмрийн сувгийн хана, минийн завсраар дарийн хийн гаралтыг багасгах, зорилгоор төвлөрүүлэгч бүдүүтгэлд цагираган суваг гаргасан байдаг. Минийн их бие дээр марклалыг бичдэг.Тогтворжуулагч нь минийн тогтвортой нисэлтийг хангах үүрэг бүхий яндан, түүнд гагнагдсан сэнснээс бүрдэнэ. Тогтворжуулагчийн янданд үндсэн цэнэг тавигдаж гадна талаас нь нэмэгдэл цэнэгийг хийж өгнө. Тогтворжуулагчийн янданд цэнэг шатаах үед дарийн хий гарах нүхтэй байна. Энэ нүхээр гарсан дарийн хий нь нэмэгдэл цэнэгийг асаана. Ган ширмэн задардаг мина нь дунджаар алах чадалтай 350 орчим хэлтэрхий үсэргэнэ.Тэсрүүлэгчийн зохион байгууламж, үйлчилгээТэсрүүлэгч нь цельтэй тулгарах үед минийн үйлчилгээг хангаж өгөх, минийн дэлбэлэх цэнэгийн шахалтын шаардагдах хурдыг хангаж түүнийг асаах үүрэгтэй. Задардаг болон утаат минэнд М-4, М-5 маркийн агшин зуурын ажиллагаатай тэсрүүлэгчийг хэрэглэнэ. Тэсрүүлэгч М-5 нь М-4-ийн сайжруулагдсан хэлбэр, сойгдсоны дараа зүүний чөлөөт хөдөлгөөнийг хязгаарладаг хамгаалагч хийгдсэнээр ялгагдана. Тэсрүүлэгч М-5 мембрам бүхий их бие цохих механизм, тэслэх байгууламж зэргээс бүрдэнэ. Цохигч механизм нь цохигч, хамгаалах байгууламжаас, цохигч нь зүү, хавтгай мөөгөнцөр хамгаалагчаас, хамгаалах байгууламж нь хуванцар цөм, төмөр хонгио, хамгаалагч, аяга, жийрэг, тулгуур шайб суудаг хонгио, пүрш таг зэргээс, тэслэх байгууламж нь стакан, детонатор, капсюль детонатор зэргээс тус тус бүрдэнэ.Цэнэгийн зохион байгууламж10 сэнстэй минэнд нэг үндсэн цагираг хэлбэртэй 3 нэмэгдэл цэнэг байна. үндсэн болон нэмэгдэл цэнэг минийг гол төмрийн сувгаас шидэх үүрэгтэй үндсэн цэнэг янданд тавигдаж нэмэгдэл цэнэгийг тогтворжуулагчийн яндангийн гадна талаас орооно. үндсэн цэнэг төмөр ёроолтой цаасан хонгио, нитроглицерин, дарь асаах бялт зэргээс бүрдэнэ. Тогтворжуулагчийн янданд хонгиог тогтоож байхын тулд түүний дунд хэсгийг төвийлгэж хийсэн байдаг. Дарин цэнэгийг хонгионд хийж бөглөнө. Сумны бүх хэсгийг лакаар бүрдэг. Зөвхөн үндсэн цэнэгээр буудлага үйлдэх үед мина нь гол төмрөөс 80м,сек-ийн хурдтай шидэгдэж 45градусын өгсөх өнцгөөр 475м зайд ниснэ. Тиймээс ойрын зайд зөвхөн үндсэн цэнэгээр буудлага үйлдэнэ. Нэмэгдэл цэнэг нь цагираг хэлбэртэй даавуун уутанд хийсэн нитроглицерин даринаас бүрдэнэ. Нэмэгдэл цэнэгийн тоогоор буудлагын цэнэгийн тоог тогтооно. Цэнэг1 нь үндсэн ба 1 нэмэгдэл цэнэгээс, цэнэг2 нь үндсэн ба 2 нэмэгдэл цэнэгээс, цэнэг3 нь үндсэн ба 3нэмэгдэл цэнэгээс тус тус бүрдэнэ. Тогтворжуулагчийн яндангийн нүхээр гаргасан үндсэн цэнэгийн дарин хийгээр нэмэгдэл цэнэгийг асаана.82мм-ийн миномёт, түүний минийн байлдааны зохион бүтээлтийн болон баллистикийн үндсэн өгөгдөхүүнӨгөгдөхүүн1937оны хэлбэрийн 82мм-ийн миномёт1941оны хэлбэрийн 82мм-ийн миномёт1943оны хэлбэрийн 82мм-ийн миномёт1234БайлдааныЗадардаг минээр буудах холын тусгалХамгийн холХамгийн ойрШагайлтыг засахгүй хурдан буудлагаБуудалт бүрийн дараагаар шагайлтыг засах үеийн хурдан буудлага3040м85м25 бууд, мин15бууд,мин3040м85м25 бууд, мин15бууд,мин3040м85мХүндийнҮүүргэвчгүй хараа болон дахин сумлалтаас хамгаалагчтай байлдааны байдалд байгаа миномётын хүндҮүүргэвчгүй хараагүй дахин сумлалтаас хамгаалагчтай дугуйн дээрээ аяны байдалд байгаа миномётын хүндГол төмөр дахин сумлалтаас хамгаалагчтай үүргэвчийн хүндХоёр хөл-лафеттэй үүргэвчийн хүндТулгууртай үүргэвчийн хүндСавтай харааны хүндМинийн хүнд- задардаг- утаат- гэрэлтзадардаг гурван минатай хайрцгийн хүндХоёр сумны хайрцагтай үүргэвчийн хүндЗадардаг минийн задлах цэнэгийн хүндНэмэгдэл цэнэгийн хүндӨгсөх өнцөгөгсөх өнцөг 45градус байх үед тулгуур болон хөлийг сэлгээн байрлуулахгүйгээр хэвтээ хавтгайд буудах өнцөгХөлийг сэлгэн байрлуулж хэвтээ хавтгайд буудлага59кг22кг20кг22кг1,5кг3,1кг3,4кг3,51кг12кг26кг0,4кг14г+-30градус55кг60,5кг22,5кг22кг19кг1,5кг3,1кг3,4кг3,51кг12кг26кг0,4кг14г+-25градус61кг60,5кг22,5кг23кг19кг1,5кг3,1кг3,4кг3,51кг12кг26кг0,4кг14г+-25градусхийх өнцөгБаллистикийнМинийн анхны хурд:- хамгийн их цэнэгтэй- хамгийн бага211м/сек75 м/сек211м/сек75 м/сек211м/сек75 м/секШөнө хязгаартай үзэгдэх нөхцөлд буудлага явуулахУтаа манан цас борооны улмаас үзэгдэхгүй байгаа гэрэлтүүлэгдээгүй цельд шөнийн цагт явуулах сөнөөлтийн буудлагын тавилтыг тухайн цельд шууд тогтоол буудлага хийх буюу буудагдсан реперээс гал шилжүүлэх замаар тодорхойлогдоно. Гэрэлтүүлэгдсэн цельд явуулах сөнөөлтийн буудлагын тавилтыг тухайн цельд тогтоол буудлага хийж тодорхойлно. Гэрэлтүүлэгдсэн цельд явуулах тогтоол буудлагыг ерөнхий дүрмийн дагуу гүйцэтгэнэ. Целийн тогтоол буудлагыг гэрэлтэй үед хийгээд шөнийн цагт сөнөөлтийн буудлагыг явуулж болно. Тэгэхдээ сөнөөлтийн буудлагын өмнө буудлагын тавилтыг сэргээнэ. Шөнийн цагт ажиглах нөхцлийг сайжруулах зорилгоор хянах байрыг аль бололцоогоор урагшлуулж хүчтэй дуран багаж, шөнийн хараа хэрэглэлийг ашиглаж тэсрэлтийн ажиглалтыг хөнгөвчлөхийн тулд тогтоол буудлаганд утаат минийг хэрэглэх зэрэг болно. Гэрэлтүүлэгдээгүй цельд утаат минээр буудлага хийхийн тулд анхны буудалт нь давж байхаар харааг тооцоолон тавьж тухайн цельд тооцоологдсон харааг 1-2 нарийн сэрээгээр ихэсгэнэ. Тогтоол буудлагыг явуулахдаа нарийн сэрээний өргөнтэй тэнцүү үсрэлтээр тэсрэлтийн цельд дараалан ойртуулах аргаар гүйцэтгэнэ. Сэрээнд целийг оруулмагц задардаг минээр сөнөөлтийн галд шилжинэ. Задардаг минээр сөнөөлтийн галд шилжихдээ буудлагын таблицаар утаат минийн буудагдсан харааны тавилтад хамаарах холын зайг тодорхойлон утаат минийн жингийн болон цэнэгийн бүлгийн анхны хурдны хазайлтын засварыг гаргана. Задардаг минийн жингийн тэмдэг, цэнэгийн бүлгийн анхны хурдны хазайлтын засварыг тооцон гарган авсан холын зайн тусламжаар харааны тавилтыг тодорхойлно. Шөнийн цагт газар орныг гэрэлтүүлэхийн тулд дараах зүйлсийг хэрэглэнэ. Үүнд:- целийг тагнах, цель заахын тулд:- сөнөөлтийн буудлагыг шалгах, тогтоол буудлага явуулахын тулд:Газар орныг гэрэлтүүлэхдээ галын үүргийг биелүүлэх бүх хугацаанд тасралтгүй буюу тусгай үүрэг биелүүлж байхад нь богино завсарлагатайгаар шатлан (газар орон дээр целийг эрж олох, командын дарааллаар тэсрэлтийг хянах г.м)гэрэлтүүлнэ. Шөнийн буудлагын үед газар орныг (целийг) гэрэлтүүлэгч сум(мина) пуужин болон онгоцны гэрэлт бөмбөг, тэрчлэн усан дээрх целийг буудаж байгаа үед прожектороор тус тус гэрэлтүүлнэ. Гэрэлтүүлэгч минээр газар орныг (целийг) гэрэлтүүлэхдээ энэ ажилд зориулагдсан тусгай салаагаар буюу галын үүрэг биелүүлж байгаа салааны аль нэг миномётоор гүйцэтгүүлнэ. Ойролцоогоор 300 м-т гэрэлтүүлэгч мина нь тэсэрч байгаа үед газар орон хамгийн сайн гэрэлтэгдэнэ. Энэ тохиолдолд мина нь 25-30 секундийн хугацаанд 500м орчим диаметртэй газар орны хэсгийг гэрэлтүүлнэ. Гэрэлтүүлэгч нь минийн тэсрэлтийн өндрийн хамгийн ашигтай шинж нь минийн шатах бодис газарт унах үедээ 50 м-ээс өндөргүй зайнд бүрэн шатах явдал юм. Хэрэв шатах бодис нь шатаж дуусахаас өмнө газарт унах буюу 50м-ээс өндөрт шатаж дуусаж байвал яндангийн тавилтыг өөрчлөн тэсрэлтийн өндрийг залруулна. Тэсрэлт болон шатах бодисын хазайлтыг холын зай чиглэл өндрийн засвар хийж залруулна. Галын үүрэг биелүүлэх явдлыг хангаж байвал залруулгыг хийхгүй байхыг зөвшөөрнө. Тогтоол буудлагын үед минийн тэсрэх мөчид целийн районыг гэрэлтүүлэхдээ дүрэм мэт шаталсан гэрэлтүүлгийг хэрэглэнэ. Тогтоол буудлагын үед гэрэлтүүлэгч сумаар буудахдаа тогтоол буудлагын мина унахаас 5-10 секундийн өмнө гэрэлтүүлэгч сум нь унаж байхаар тооцоолох ёстой. Энэ тооцоондоо гэрэлтүүлэгч сум(мина) болон минийн тогтоол буудлага явуулж байгаа нисэх хугацааг бодолцоно. Салааны аргын галаар тасралтгүй гэрэлтүүлэх ажлыг хангана. Их хэмжээний газрыг хурц гэрэлтүүлэх шаардлагатай тохиолдолд (3км хүртэл фронттой) тэсрэлтийн хооронд 250м зайтай, 25-30 сек хурдтайгаар салааны гал залпаар явуулна. Хөдөлгөөнтэй цельд явуулах буудлагыг тасралтгүй гэрэлтүүлэх үед хийнэ. 750-1000м-ийн фронттой, 1,5км-ийн гүнд бүхий хэсэг газрыг тасралтгүй гэрэлтүүлэхэд хоёр миномётоор, минут бүрт 6 ширхэг гэрэлтүүлэгч минаар галлах явдал шаардагдана.82мм-ийн АВТОМАТ МИНОМЁТЫН СИСТЕМ – 2Б9Зориулалт: Дайсны ил ба нуувчинд, гуу жалга, эрэгт байрласан амьд хүч, галын хэрэгслийг дарах, устгах, хянах байр, галын хэрэгслүүдыг сохлох, утаан хөшиг тавих, газар орон заагийг гэрэлтүүлэх.МБТБ-ны зэвсэглэлд байна.82мм-ийн автомат миномётийн систем нь: автомат миномёт 2б9, тээврийн машин 2ф54-өөс бүрдэнэ.Тээврийн машин / ГАЗ-66 / 2ф54 нь миномётыг ачих буюу чирэх, түүнчлэн миномётын тоот, галт хэрэгслийг тээвэрлэхэд зориулагдсан.Калибр – 82ммБуудлагын холын тусгал хамгийн хол – 4270мХамгийн ойр – 800мМинийн анхны хурд – 272м/сБуудлагын хурд – 170 буудлага/минБайлдааны иж / БК / - 220 минаТоот-4120мм-ийн МИНОМЁТЗориулалт: Уулын ар, хажууд, гүн жалга, гуу, ойд байрласан дайсны амьд хүч, галын хэрэгслийг сөнөөх, хянагдах ба хянагдахгүй артиллер, миномётын батарейтай тэмцэх, удаан хугацааны бэхлэлтийг эвдэх, дайсны атак, сөрөг атакийг саатуулах.МБХ-ны зэвсэглэлд байна.1. Буудлагын хол – 5700м2. Буудлагын хурд / минутанд / - 6-15 мина3. Аяны хүнд – 500кг4. Мина хүнд – 15.9кг5. Аяны байдлаас байлдааны байдалд шилжүүлэх – 1.5мин6. Байлдааны иж – 80минаТоот – 6 хүн

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates